Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.05.26/ Өмнөговь аймагт ажиллана. Тэрбээр Ханбогд сум болон Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтод ажиллана гэх мэдээлэл байгаа юм. Энэ үеэр уртын тээвэр буюу Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх нүүрс тээврийг эхлүүлнэ.. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор нүүрсний импорт багассан. Үүнээс үүдэн уртын тээврийг зогсоож зөвхөн Цагаан хаданд хураасан нүүрсийг богины тээврээр хилээр гаргаж байсан юм. Харин маргааш уртын тээвэр эхэлснээр нүүрсний импортын хэмжээ нэмэгдэх юм. Мөн "Цагаандэл-Уул" боомтод ажиллаж иргэдтэй уулзана гэх мэдээлэл байна.
