Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд цагдаагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд цагдаагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо Олимпын гүүрний зүүн талд шинээр баригдаж байгаа барилгад 2026 оны аравдугаар сарын 09-ний 23:48 цагт гарсан гал түймрийг 00:10 цагт цурамд оруулж, 10-ны өдрийн 04:41 цагт бүрэн унтраасан байдаг.

Тэгвэл гал гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох албаныхан өдгөө ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Ташрамд өгүүлэхэд, галыг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63, 30, 34 дүгээр ангийн 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажилласан байдаг. Алба хаагчид тухайн барилгад байсан 3 ажилтанг эсэн мэнд гаргаж, дээврийн хэсэгт гал түймэр гарч байсныг шуурхай ажиллаж, унтраах ажиллагааг зохион байгуулсан юм.