Дэлхийн эдийн засгийн чуулганаас жил тутам “Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын индекс”-ийг гаргадаг уламжлалтай. Энэ удаад 141 улс жагсаалтад хамрагджээ. Сингапур нэгдүгээрт орсон бол АНУ хоёрдугаарт орсон байна. Харин эхний аравдугаар байранд Хонконг, Нидерланд, Швейцарь, Япон, Герман, Швед, Их Британи, Дани улсууд тус тус жагссан байна. Харин Монгол Улсы өмнө оноос гурван байраар ухарч. 102 дугаар байрт жагссан байна.
Өрсөлдөх чадварын тайланд манай улс 52.6 оноо авсан нь өмнөх оноос 0.1 пунктээр буурсан үзүүлэлт ажээ.
Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр “Эдийн засгийн бодлогодоо дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, эмзэг бүлгийн иргэдийг дэмжих чиглэл баримталдаг улс орнууд эдийн засгийг өсгөх уламжлалт хүчин зүйлүүдэд дан ганц анхаардаг орнуудаас илүү их амжилтад хүрч байна” гэж онцолжээ.