Техас мужийн өмнөд хэсэгт байрлах “Робб” хэмээх бага сургуульд 18 настай этгээд гал нээснээс 17 хүүхэд, хоёр том хүн амиа алдаад байв. Тэгвэл халдлагын үеэр шархдаж, эмнэлэгт хүргэгдээд байсан хоёр хүүхэд энджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар сүүлд 10 настай хоёр хүүхэд нас барсныг ар гэрийнхэн нь баталсан аж. Ингэснээр аймшигт халдлагын үеэр амиа алдагдсын тоо 21 болж нэмэгдлээ.
Сэжигтэн нь тус дүүргийн ахлах сургуульд сурдаг байсан бөгөөд халдлага үйлдэх үедээ AR-15 хагас автомат буу, өндөр хүчин чадал бүхий сумтай байсан гэж мөрдөн байцаагдсан мэдэгджээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Болсон явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эмгэнэл илэрхийлж, галт зэвсгийн хэрэглээнд хяналт тавихыг уриалжээ. Боловсролын худалдааны EdWeek сэтгүүлийн мэдээлснээр, АНУ-д сургуульд галт зэвсэг нээсэн хэрэг байнга давтагддаг бөгөөд өнгөрсөн онд гэхэд 26 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС