Б.Болор-Эрдэнэ: Олон улсын хэмжээний "Time" сэтгүүл төлбөр авч нийтлэл гаргахгүй байх гэж бодож байна

Б.Болор-Эрдэнэ: Олон улсын хэмжээний "Time" сэтгүүл төлбөр авч нийтлэл гаргахгүй байх гэж бодож байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн Б.Болор-Эрдэнийг “Time” сэтгүүл “Next generation leaders” буландаа онцолсон. Тэгвэл энэ талаар Б.Болор-Эрдэнэ өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Манай Монгол ч гэсэн хэвлэлийн эрх чөлөөтэй орон. Олон улсын хэмжээний тэр том сэтгүүлч төлбөр аваад нийтлэл гаргахгүй байх гэж бодож байна. Яг миний гарсан “Next generation leaders” дээр найман сарын турш судалгаа хийсэн юм байна лээ. Манай багш, ангийн хүүхэд, өмнө нь ажиллаж байсан маш олон хүнээс судалгаа авсны дараа надтай холбогдсон гэсэн мэдээллийг “Time”-аас өгсөн.

Миний хувьд Монгол залуу хүмүүс дэлхийн хэмжээнд харагдаж байна, хоёрдугаарт Монголын мэдээлэл технологийн салбарыг ямар нэгэн байдлаар олон улсын хэвлэл, мэдээлэл “cover” хийж буй нь сайшаалтай гэж харж байна” гэв.