Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн байрыг дотоодын цэргийн хамгаалалтад авах уу

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн байрыг дотоодын цэргийн хамгаалалтад авах уу

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдсан. 

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судлах, компанийн удирдлагуудад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлэх,  Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгажээ.

Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр очиж шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө