Испани, Данийн Ерөнхий сайд нар Киевт хүрэлцэн ирж, В.Зеленскийтэй уулзжээ

Испани, Данийн Ерөнхий сайд нар Киевт хүрэлцэн ирж, В.Зеленскийтэй уулзжээ

Испани, Данийн Ерөнхий сайд нар өнөөдөр /2022.04.21/ Киевт хүрэлцэн ирж, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсан тухай тус тусын албанаас мэдээлжээ.

Тус уулзалтын талаар Данийн Ерөнхий сайд Метте Фредериксены ажлын алба твиттер хуудсандаа тэрээр Испанийн Ерөнхий сайд Педро Санчесын хамтаар "Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, Украинд тодорхой дэмжлэг үзүүлнэ" гэж бичжээ. Мөн тэд Украины өнөөгийн нөхцөл байдал, Украинчуудад цаашид дэмжлэг үзүүлэх, Оросын түрэмгийлэлтэй холбогдуулан дайны гэмт хэрэг, хүний ​​эрхийг зөрчиж буйг яллах талаар ярилцах болно гэж Фредериксений ажлын албанаас мэдэгдсэн байна. Цаашлаад Испанийн Ерөнхий сайд Педро Санчес ЭСЯ-аа ойрын өдрүүдэд Киевт дахин нээнэ гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN