"Украины цэрэг болон энгийн иргэдийн хорогдож байгаа Азовсталь цогцолбор руу Оросууд дайрсаар байна" гэжээ

"Украины цэрэг болон энгийн иргэдийн хорогдож байгаа Азовсталь цогцолбор руу Оросууд дайрсаар байна" гэжээ

“ОХУ-ын гол анхаарал нь өмнөд хэсгийн Майруполь боомт хот хэвээр байна” гэж Украины цэргийнхэн мэдэгджээ. Харин Оросын арми Украины цэргүүд болон энгийн иргэдийн хорогдож байгаа Азовсталийн гангийн үйлдвэр рүү дайралт хийсээр байгаа аж.

Мөн Оросууд Донецк, Луганск мужуудад бүрэн хяналт тогтоохын тулд Украины зүүн хэсэгт өргөн цар хүрээтэй цэргийн түрэмгийллээ үргэлжлүүлж, тус улсын иргэний болон цэргийн байгууламжуудыг бөмбөгдсөөр байгаа ажээ.

Тодруулбал, Донецк, Таврия хот руу Оросын цэргүүд фронтын шугамын дагуу их буугаар буудаж, Украины хамгаалалтын сул цэгийг олохыг хичээж байна гэж мэдэгджээ.

Харин Украины арми өнгөрсөн 24 цагийн дотор Донецк, Луганск хотуудад Оросын армийн 10 удаагийн халдлагыг няцаажээ. Арван хоёр танк, 28 хуягт машин, нэг их бууны системийг устгасан бөгөөд Украины нисэх хүчин нэг онгоц, нэг нисдэг тэрэг, зургаан нисэгчгүй нисэх онгоц, далавчит пуужин гэсэн есөн байг оносон байна гэжээ.

Эх сурвалж: CNN