Япон улс Оросын дипломатуудыг нутгаасаа гаргахаар болжээ

Япон улс Оросын дипломатуудыг нутгаасаа гаргахаар болжээ

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдаж эхэлснээс хойш дэлхийн олон орон Оросын эсрэг хориг арга хэмжээ тавьж байгаагийн дээр тус улсын дипломатуудыг "персона нон грата" хэмээн зарлаж, нутгаасаа хөөж байгаа юм. Энэ удаад Япон улс Оросын дипломатуудыг нутгаасаа гаргахаар болжээ. 

NHK агентлагийн мэдээлснээр, Япон Оросын найман дипломатыг хөөн гаргах шийдвэр гарч дипломатууд лхагва гарагт Японы нутгаас гарахаар болжээ. Японоос хөөгдсөн дипломатууд Оросын захиалсан онгоцонд суун, Ханэда нисэх буудлаас хөөрнө гэж эх сурвалж мэдээлжээ. 

NHK агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжуудын онцолсноор, Оросын дипломатуудыг тагнуулын мэдээлэл цуглуулсан гэж буруутгаж байгаа аж.

Үүний хариуд ОХУ ижил арга хэмжээ авч болзошгүй гэж Оросын Коммерсант агентлаг мэдээлжээ.