Криштиану Роналдугийн саяхан мэндэлсэн ихэр хүүхдийнх нь нэг нь энджээ

Криштиану Роналдугийн саяхан мэндэлсэн ихэр хүүхдийнх нь нэг нь энджээ

Хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн саяхан төрсөн ихэр хүүхдийнх нь нэг нь эндсэн талаар тэрбээр өчигдөр/2022.04.18/ мэдэгджээ. Энэ талаар Роналду өөрийн твиттер хуудастаа “Хүү маань эндсэнд бид гүнээ харамсаж байна. Энэ бол ямар ч эцэг, эхийн мэдэрч чадах хамгийн том өвдөлт. Ихрийн нэг болох охин минь байгаа нь энэ мөчийг ямар нэгэн итгэл найдвар, аз жаргалаар дүүрэн байлгах хүчийг бидэнд өгч байна” гэжээ. Залуу хос өнгөрсөн аравдугаар сард ихэр хүүхэдтэй болсон талаараа зарлаж байсан юм.

Эх сурвалж: NPR