17-р жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Отгон сумын харьяат, Сүлд спорт хорооны залуу бөх Э.Мөнхжаргал түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Э.Мөнхжаргал нь 1996 онд төрсөн залуу бөх бөгөөд анх удаа сар шинийн барилдаанд оролцож буй нь энэ юм.