LIVE: Анх удаа сар шинийн барилдаанд зодоглож буй залуу бөх Э.Мөнхжаргал шөвгийн дөрөвт үлдлээ

LIVE: Анх удаа сар шинийн барилдаанд зодоглож буй залуу бөх Э.Мөнхжаргал шөвгийн дөрөвт үлдлээ

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Дөнгөж сая аймгийн заан Э.Мөнхжаргал Улсын гарьд Б.Гончигдоржоор зургаа давж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Сүлд спорт хорооны бөх Э.Мөнхжаргал нь 1996 онд төрсөн бөгөөд анх удаа сар шинийн барилдаанд оролцож байгаа аж. Тэрбээр дөрвийн даваанд улсын аварга Э.Бүрэнтөгсийг давсан юм. Бөх сонирхогчдын хэлж буйгаар 1963 оноос хойш анх удаа сар шинийн барилдаанд аймгийн заан цолтой бөх шөвгийн дөрөвт үлдэж байна.