ЖУРАМ: Олон улс, тив, дэлхийн тэмцээн, наадамд оролцох тамирчдын зардлыг ТӨРӨӨС даана

ЖУРАМ: Олон улс, тив, дэлхийн тэмцээн, наадамд оролцох тамирчдын зардлыг ТӨРӨӨС даана

Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам батлагджээ. Журмын дөрөвдүгээр хэсэгт “Улсын төсвөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түүнд хяналт тавих” тухай заасан байна. Спортын холбоонд улсын төсвөөс дараах санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Үүнд:

  • Бэлтгэл хийх заал, танхим
  • Бэлтгэлийн хувцас
  • Тэмцээний хувцас
  • Спортын хэрэгсэл, материал
  • Эм, витамин, тариа, боолт, хэрэгсэл, нэмэлт бүтээгдэхүүн
  • Эмнэлгийн үзлэг, оношилгоо
  • Сургалт, сорил, судалгаа
  • Даатгалд хамруулалт
  • Дотоодын бэлтгэл, цугларалт
  • Гадаадын бэлтгэл, цугларалт
  • Олон улс, тив, дэлхийн тэмцээн, наадамд оролцох зардал
  • Засгийн газраас тогтоосон цалин, урамшуулал гэжээ.

Журмын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.