Сар шинийн баярт зориулсан Үндсэн бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр /2022.01.31/ “Бөхийн өргөө”-нд болж байна. Энэ жилийн бөхийн барилдаан цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа тул үзэгч болон бөхчүүдээс PCR-ын шинжилгээ авч “Бөхийн өргөө” рүү нэвтрүүлж байгаа юм.
Тэгвэл энэ жилийн барилдаанд оролцохоор ирсэн зарим бөхчүүдээс коронавирусийн халдвар илэрсэн тул тэднийг барилдуулахгүй хэмээн буцаасан байна. Харин МҮБХ-ноос ийм байдал үүсэхийг тооцоолж, олон буюу 280 гаруй бөхийг бүртгэсэн байна.