Сар шинийн барилдааныг "Бөхийн өргөөн"-нд үзэх иргэд хоёр цагийн өмнө ирж ШИНЖИЛГЭЭ өгнө

Сар шинийн барилдааныг "Бөхийн өргөөн"-нд үзэх иргэд хоёр цагийн өмнө ирж ШИНЖИЛГЭЭ өгнө

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр /2022.01.31/ 12:00 цагаас эхэлнэ. Энэ өдөр сар шинийн барилдааны нэг, хоёрын давааны барилдаан болох бол маргааш 14:00 цагт гурвын даваа үргэлжлэх юм.

Харин бөх сонирхогч, үзэгчид юунд анхаарах талаар Монгол бөхийн холбооноос зөвлөмж гаргажээ. Тодруулбал, үзэгчид барилдаан эхлэхээс хоёроос доошгүй цагийн өмнө ирж, Монгол бөхийн өргөөний гадна талбайд ажиллах шинжилгээний цэгт коронавируст халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах аж. Бусад эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн халдвар илрүүлэх шинжилгээний хариугаар нэвтрэхгүй гэдгийг анхааруулсан байна. Мөн амны хаалтны нөөцтэй ирж цаг тутамд сольж, тусгай хогийн цэгт хаях юм байна. 

 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө