LIVE: Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан үргэлжилж байна

LIVE: Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан үргэлжилж байна

Уламжлалт сар шинийн баярт зориулсан, “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд эхэллээ.

Тус барилдаанд аймгийн хурц арслан цолтой 21, аймгийн арслан цолтой 106 бөх зодоглож байна. Хурц арслангуудтай 2017 онд аймгийн начин цол хүртсэн залуу бөхчүүд барилдаж байгаа аж.

Сар шинийн баярт зориулсан, "Тарвалин" хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн 94 дэх удаагийн ээлжит барилдаан өчигдөр болж 608 бөх барилдсан. Үүнээс сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр 10 даван түрүүлж, сумын заан Дэлгэрийн Цэрэнням үзүүрлэсэн.

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө