Улсын аварга Н.Батсуурийг “Сар шинийн барилдаанд бүртгэх"-ээс ТАТГАЛЗЖЭЭ

Улсын аварга Н.Батсуурийг “Сар шинийн барилдаанд бүртгэх"-ээс ТАТГАЛЗЖЭЭ

2020 оны баяр наадамд шөвгөрсөн Улсын аварга Н.Батсуурь, Улсын заан Р.Пүрэвдагва нар сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн. Улмаар тэдний барилдах эрхийг 11 сараар хасаж шийдвэрлэсэн билээ.

Харин тэдний шийтгэлийн хугацаа өнгөрсөн 2021 онд дуусан ч, тэдний барилдах эрхийг 11 сараар хассан явдлыг зарим бөхчүүд эсэргүүцэж энэ сарын 16 /2022.01.16/-ны болох байсан “Жем интернэшнл” группийн нэрэмжит бөхийн барилдаан зогссон билээ. Харин энэ сарын 21-ны өдөр болсон МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар, “Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг энэ жилийн цагаан сарын баяр зориулсан барилдаанд барилдуулахгүй, харин үүнээс хойш болох барилдаануудад барилдаж болно” гэж шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл хийх байсан ч тэрээр өнөөдрийг хүртэл хийгээгүй байгаа юм.

Тэгвэл Улсын аварга Н.Батсуурь “Сар шинийн баярт зориулсан барилдаанд барилдах хүсэлтээ гаргасан ч, Түүнийг “бүртгэхгүй боломжгүй” гэсэн хариултыг барилдаан зохион байгуулагчдаас мэдэгдсэн байна. Сонирхуулахад, Цагаан сарын барилдаанд оролцох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр явагдаж байгаа юм.