Дасгалжуулагч Ичиро Оцука ажлаа хүлээн авлаа

Дасгалжуулагч Ичиро Оцука ажлаа хүлээн авлаа

Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон улсын мэргэжилтэн Ичиро Оцука энэ сарын 18-ны өдөр манай улсад ирсэн бөгөөд өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээн авлаа.

Ичиро Оцука нь 32 жилийн дасгалжуулагчийн туршлагатай багш бөгөөд Монголд ирээд ажилдаа ханцуй шамлан орж, МХБХ-ны удирдлагууд, 8 хэлтсийн даргатай уулзаж, холбооны үйл ажиллагаатай танилцаад байна.

Үндэсний шигшээ багийн хувьд энэ онд АХБХ-ны “Азийн цом”-ын 3 дугаар шатанд өрсөлдөх учиртай. Тэмцээний сугалааны үйл ажиллагаа 2 дугаар сард явагдах бол, тэмцээн 6 дугаар сард болох тов гараад байгаа юм.

Хашир туршлагатай япон дасгалжуулагч Ичиро Оцука “Өмнөх дасгалжуулагч Масэ Шичүгийн баримталж байсан арга барилыг эвдэлгүй, Монголын шигшээ багийг богино хугацаанд хэдий ч амжилттай удирдахыг хүсэж байгаа”-гаа илэрхийлсэн байна.