Допингийн асуудалд нэр холбогдсон бөхчүүдийн барилдах эрхийг Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос тодорхой хугацаанд хасаад буй.
Тэгвэл Үндэсний бөхийн холбооны Хэнтий аймаг дахь салбараас “допингийн асуудалд ороод байгаа таван аймаг (Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс) 7 бөхөд энэ жил болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадамд барилдуулах нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн талаар нааштай шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэсэн утгатай бичгийг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, МҮБХ-ны тэргүүлэгчид, МҮБХны цэцдийн зөвлөлийн Г.Өсөхбаяр, МҮБХ-ын дэд тэргүүн О.Балжинням нарт илгээжээ.
Тухайлбал, Хэнтий аймгийн харьяат Э.Оюунболд нарын бөхчүүд допингийн асуудалд нэр холбогдож, барилдах эрхийг МҮБХ-ноос тодорхой хугацаанд хасаад байгаа билээ.