Архангай аймгийн Ихтамир суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Хатавч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 95 км, сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т, Ө-47°11’24.0”, У-100°25’12.0”/ 01.22-ны өдрийн 15:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:55 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.