Улаанбаатарт "ЮНЕСКО"-гийн төлөөлөгчийн газар нээх санал тавив

Улаанбаатарт "ЮНЕСКО"-гийн төлөөлөгчийн газар нээх санал тавив

Бүгд Найрамдах Франц улсын Парис хотод болж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа Соёлын сайд Ч.Номин ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хантай уулзлаа.

Уулзалтаар, ирэх онд тохиох Монгол Улс ЮНЕСКО-д нэгдэн орсны 60 жилийн ой болон ЮНЕСКО-гийн Олон улсын эх хэлний өдрийг жил бүр хамтран тэмдэглэж байх, Уугуул хэл болон бүтээлч эдийн засгийн ЮНЕСКО-гийн тэнхимийг Монгол Улсад нээх чиглэлд хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Мөн цар тахлын нөлөөгөөр буурсан аялал жуулчлалын салбар, тэр дундаа соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой хэд хэдэн томоохон төслийг Соёлын сайд Ч.Номин танилцуулж, ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг хүссэн юм.

Мөн ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Соёлын сайд Ч.Номингийн манлайлал дор ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод 2022 оны нэгдүгээр сард нээх санал тавьж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө