FIBA-аас Монгол Улсыг “3х3 сагсан бөмбөгийн төрлийг хамгийн хурдан хөгжүүлсэн" хэмээн цом гардуулжээ

FIBA-аас Монгол Улсыг “3х3 сагсан бөмбөгийн төрлийг хамгийн хурдан хөгжүүлсэн" хэмээн цом гардуулжээ

Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдөр шинэчлэгдэж, Монгол Улсын баг нэгээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА зарласан билээ. 

Тэгвэл ФИБА-ийн дөрвөн жилийн тайлангийн хурлаар Монгол Улс “3х3 сагсан бөмбөгийн төрлийн хамгийн хурдан хөгжүүлсэн” орноор шалгарч, цом авсан талаар МУГД С.Тулга өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр “FIBA буюу дэлхийн холбооны дөрвөн жилийн тайлангийн хурлаар Монгол улс 3х3 төрөл сагсан бөмбөгийг хамгийн хурдан хөгжүүлсэн гэсэн цом юм. Одоо цагт Монгол охид чансааны оноогоор дэлхийд 1-р байранд орж ирсэн цаг үед хамтдаа амьдарна сууж байна шүү.Бид бүгдийг дэмждэг нийт Монголчууддаа баярлалаа. Ирээдүйд гарах том том амжилтууд бид бүгдийг хүлээж байна. MGL3X3 Family чансааны оноог цуглуулсан охид хөвгүүд бид бүгд маргааш Монголд бууна” гэжээ.