Дэлхийн цэргийн албан хаагчдын боксын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдаж буй.
Энэхүү тэмцээнд дэлхийн 39 орны 300 гаруй тамирчин таван жингийн төрөлд тулалдаж байгаа бөгөөд манай улсаас Боксын ДАШТ-д МУГТ Э.Цэндбаатарын оронд явахаар болоод байсан О.Тулга тэргүүтэй Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг болон Х.Энхмандах, Х.Энх-Амар, М.Энхжаргал, Т.Болортуул, Г.Бадмаараг нар оролцсон юм.
Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн -57кг-ийн жинд өрсөлдсөн Т.Болортуул нь Беларусийн Галина Бруевичийг ялан аваргын төлөө тулалдах эрхээ авсан бол түүний нөхөр эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жингийн Х.Энх-Амар болон түүний төрсөн дүү 52кг-ийн Х.Энхмандах нар тус тусын төрөлдөө хүрэл медалийн болзол хангаж, өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийхээр болжээ.