Скайтел группийн зүгээс Токио 2020 наадмын Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медалийн эзэн болсон Б.Болортуяад 25 сая төгрөг, дасгалжуулагч Т.Сүхбаатард 5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгож хүндэтгэл үзүүлжээ.
Скайтел группийн төлөөлөл болон Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нар өнөөдөр /2021.09.23/ М.Болортуяа, дасгалжуулагч багш Т.Сүхбаатар нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн мөнгөн урамшууллыг гардуулсан байна.