Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр Токио 2020 паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд алтан медаль хүртсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээд 120 сая төгрөг, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая олгохоор шийдвэрлэснийг танилцууллаа.