2019 оны Улсын баяр наадмаар түрүүлж, хүртсэн Э.Оюунболдын “Улсын аварга” цолыг хураах шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.09.17/ гаргасан байгаа юм.
Ингэснээр Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүрэхээр болж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг гарч Н.Батсуурь аварга Монгол улсын Даян аварга болж байна. Баяр хүргэе. Жич: ЕТГ-ын дарга Я.Содбаатараас тодруулсан болно” хэмээжээ.