Т.Рэнцэнбадам 1100 км замаас 1021 км-ийг нь амжилттай туулаад байна

Т.Рэнцэнбадам 1100 км замаас 1021 км-ийг нь амжилттай туулаад байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл холын зайн гүйлтэд наймдугаар сард гарсан.

Сэлэнгэ аймаг хүртэл холын зайн гүйлтээ 1100 км туулж барианд орох юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр 46 дахь өдрийн гүйлтээрээ 1021 км замыг туулж, Сэлэнгэ аймгийн “Ээж мод” хэмээх хүрэлцэн ирлээ.  

Энэ үеэр Т.Рэнцэнбадам “Хилийн 0108 дугаар ангиас наймдугаар сарын 1-нд холын зайн гүйлтээ эхлүүлээд энд ирлээ. Үлдсэн замаа амжилттайгаар туулж дуусгана. Гүйлтийн хугацаанд намайг дэмжсэн ангийн захирагч болон ХХЕГ-ын хамт олон, замын турш дэмжиж угтан авч, үдэн гаргасан бүх хүмүүст баярласнаа илэрхийлье. Үлдсэн замаа саадгүй туулаад очих болно гэдгээ хилчиддээ амлаж байна” гэжээ.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1,100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцсон байна.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө