Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өөр лүү нь зүү хатгасан хүүхэлдэй явуулж байсан талаараа ярьсан юм.
Тодруулбал тэрбээр, “Х.Баттулга над руу хүүхэлдэйд зүү зоосон баахан зураг явуулаад чамайг ийм болгоно гэж сүрдүүлж байсан” гэж ярьжээ. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга өмнө нь өөр хүн рүү ч энэ мэт зүйл явуулж байсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Тодруулбал, өмнө нь С.Эрдэнийг намын дарга байхад нь түүнийг тамгаа өгөхийг шаардаж, “улаан хуудас” явуулж байсан аж. "Улаан хуудас" нь спортоор бол талбайгаас хөөх сануулга болдог бол уг асуудал дээр С.Эрдэнийг улс төрөөс "зайлуулна" шүү гэсэн анхааруулга байсан аж.