COP17 хуралд бэлдэж “COPTIME” уулзалт хийв

COP17 хуралд бэлдэж “COPTIME” уулзалт хийв

Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сард болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл хангаж, талуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох зорилгоор БОУАӨЯ-нд “COPTIME” уулзалт зохион байгуулав.

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир хурал болоход 162 хоног үлдсэн тул бэлтгэлээ эрчимжүүлэх, ажлын хэсгүүдийн уялдаа холбоог сайжруулах, явц байдлаг тогтмол үнэлж ажиллах үүрэг, чиглэл өгснийг тус яам мэдээллээ.

Мөн COP17 хурлын бэлтгэл хангахаар байгуулсан 12 ажлын хэсгийн төлөөлөл оролцож, хэрэгжүүлж буй болон цаашид ажлууд, тулгамдсан асуудлаа ярилцжээ. Энэ долоо хоногт бэлтгэл ажилтай холбоотой 5 дэд хороо хуралдаж, шаардлагатай шийдвэрийг гаргасан бол "Цэнхэр бүс”-ийн түр байр, байгууламжийг угсарч ашиглалтад оруулах гүйцэтгэгчээр Жи Эл эвентс (GL events ) шалгарч гэрээ байгуулсан байна. COP17 нь Монгол Улсын хувьд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн түвшинд хэлэлцэх, мөн газрын тогтвортой менежмент, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын чухал хурал юм.




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө