АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд болсон коллежийн спортын асуудлаарх дугуй ширээний уулзалтын үеэр Ирантай холбоотой мөргөлдөөний талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр АНУ-ын зэвсэгт хүчин Ираны цэргийн хүчийг устгах ажиллагаанд “маш амжилттай ажиллаж байна” гэж мэдэгдэж, “Тэдний арми үндсэндээ байхгүй болсон” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. Мөн Д.Трамп “Тэдний тэнгисийн цэрэг байхгүй болсон. Харилцаа холбооны систем нь устсан. Удирдлагын хоёр шатны бүрэлдэхүүн устсан, одоо гурав дахь шатны удирдлага үлдсэн. Агаарын хүчин нь бүрэн устгагдсан” гэж мэдэгджээ. Түүнчлэн Ираны тэнгисийн цэргийн 32 хөлөг онгоц бүгд устгагдсан гэж хэлээд, “Тэдэнд байсан 32 хөлөг бүгд одоо далайн ёроолд байна” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: BBC