Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас энэ сарын 03-31-ний хооронд хэсэгчилсэн байдлаар цахилгаан шугам, тоноглолд засвар үйлчилгээ хийхээр болжээ. 

Тодруулбал, тухайн өдөр зарим байршилд цахилгаан эрчим хүчийг түр хугацаагаар хязгаарлаж, төлөвлөгөөт засвар хийх аж. Засварын ажлыг тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа гүйцэтгэх бөгөөд иргэд, хэрэглэгчдийг нөхцөл байдлыг ойлгон, хүлээцтэй хандахыг хүссэн байна. Засвар хийх байршил болон цагийн дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харна уу. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд гэрээнд бүртгэлтэй хэрэглэгчдийн утасны дугаарт мэдээллийг шуурхай хүргэхийг мэдэгдлээ.