Сүхбаатарын талбайд долоо хоногийн хугацаанд өлсгөлөн, улс төрийн суулт зарлаад байгаа УИХ дахь АН-ын гишүүдийг “Яаралтай тусламжийн 103”-ын жижүүр эмч Д.Батхишиг “Эмчийн үзлэг, дүгнэлтээр АН-ын гишүүд талбай дээр өлсөөгүй оройдоо хоол идэж байсан нь шинжилгээгээр батлагдлаа” гэж мэдэгдсэн тухай мэдээлэл гарсан.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс “Д.Батхишиг нэртэй эмч тус төвд ажилладаггүйг мэдэгдэж байна” гэсэн албан тоотыг УИХ дахь АН-ын бүлэгт илгээжээ.