Хоёр хуваагдаад буй АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэх Захиргааны хэргийн давж заалдах шатны гурав дахь шүүх өнөөдөр 13.30 цагаас эхэлсэн билээ. Гэвч С.Эрдэнийн талаас Ц.Тувааныг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьсны улмаас дахин хойшилжээ. Тодруулбал, төв талбайд суулт зарлаж буй Ц.Туваан “Ардчилсан намын тамгатай холбоотой шүүхийн шийдвэрт нөлөөлөх зүйлийг ярьж байгаа” гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг С.Эрдэнийн талаас гаргасан байна.
Улмаар шүүх хуралдааныг долоо хоногоор хойшлуулж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт товложээ.
Сонирхуулахад, өмнөх гурван удаагийн шүүх хуралдааныг Ц.Тувааны талаас хүсэлт гаргаж хойшлуулсан байдаг.