БНСУ-д өндрөөс унасан гурван Монгол залуугийн нэгийнх нь биеийн байдал хүнд байна

БНСУ-д өндрөөс унасан гурван Монгол залуугийн нэгийнх нь биеийн байдал хүнд байна

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр БНСУ-д манай улсын гурван иргэн санамсаргүй байдлаар өндрөөс унаж, нэг нь харамсалтайгаар нас барсан билээ. Мөн хамт байсан хоёр залуу хүнд гэмтсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв. 

Тэгвэл тус хоёр залуугийн нэг нь тархиндаа хүнд бэртэл авч, БНСУ-ын “Гачондэ” эмнэлэгт хагалгаанд оржээ. Одоогоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа бөгөөд ухаан ороогүй байна. Мөн өнөөдөр дахин хагалгаа хийлгэх талаар ар гэрийнхэн нь мэдээллээ. Эмнэлгийн төлбөр нэмэгдэж, дахин хагалгаанд орох шаардлагатай болсон тул ар гэрийнхнээс нь хандивын аян өрнүүлж, элэг нэгт Монголчуудыгаа тусламжийн гараа сунгахыг хүсжээ. 

Хандивын данс : Эхнэр -Г. Тогтохбаяр

Хаан банк - 15391051710207 /Солонгосын данс/

Хаан банк - 5034627390 /Монгол данс/

Холбоо барих дугаар-01055197582




Өнөөдөр тахиа өдөр

24 минутын өмнө