Түлш тээвэрлэж явсан том оврын авто машин замын хажуу руу унаж, гурван тонн түлш асгарчээ

Түлш тээвэрлэж явсан том оврын авто машин замын хажуу руу унаж, гурван тонн түлш асгарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын автомашин унажээ.

Тодруулбал, иргэн Б-ын жолоодож явсан “ВНЛ64Т300” загварын 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн автомашин авто замын хажуу руу унаж, 3 тонн дизель түлш асгарсан байна. Тухайн дуудлага 04.14-ний өдрийн 21:19 цагт ОБЕГ-т ирсэн бөгөөд  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид асгарсан түлшийг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минут ажиллажээ.

Онцгой байдлын ерөнхий газар