Архангай аймагт халдвар авсан эмэгтэй амаржиж, 3100 гр охинтой болжээ

Архангай аймагт халдвар авсан эмэгтэй амаржиж, 3100 гр охинтой болжээ

Архангай аймгийн төрөх тусгаарлах эмнэлэгт эмчлэгдэж байсан коронавирусийн халдвартай эх өнгөрсөн шөнө яаралтай хагалгаагаар төрж, охинтой боллоо. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн мэс заслын баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржсан байна. Одоогоор эх хүүхдийн бие хэвийн байгааг аймгийн онцгой комиссоос мэдээлжээ.

Тус аймагт сүүлийн 24 цагт 407 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 14 тохиолдол батлагдсан бөгөөд Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 32, Хайрхан сумын эмнэлэгт 13, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.