Сүүлийн нэг хоногт гэрээр эмчлүүлж байсан 40 хүн эдгэрчээ

Сүүлийн нэг хоногт гэрээр эмчлүүлж байсан 40 хүн эдгэрчээ

Манай улс өнгөрсөн сарын сарын 12-ноос хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, эмчилж эхэлсэн. Тэгвэл гэртээ эмчлэгдэж, эдгэрч байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ. Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авч гэртээ тусгаарлагдаж байсан 40 иргэн эдгэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 8,522 болж байна.

Одоогоор 2,560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.Тэдгээр иргэний биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,017
  • Хүндэвтэр-435
  • Хүнд-94
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.



Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө