ХХЕГ: Харуулын дарга цэргүүдийг дарамталдаггүй хүнлэг, энэрэнгүй манай шилдэг алба хаагч байсан /LIVE/

ХХЕГ: Харуулын дарга цэргүүдийг дарамталдаггүй хүнлэг, энэрэнгүй манай шилдэг алба хаагч байсан /LIVE/

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хааж байсан Х, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22:00 цагт гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл одоо Хил хамгаалах ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг болон Говь-Алтай аймгийн цагдаагийн алба хаагчид хүний амь хөнөөгөөд зэвсэглэж зугтсан хоёр цэргийн алба хаагчдыг мөрдөж байгаа талаар албаны Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдлээ. Мөн энэхүү үйл явдалтай холбогдуулж, ЗХЖШ-аас нисдэг тэргийг Говь-Алтай аймаг руу хөөргөсөн байна. Эдгээр болон бусад мэдээллээр яг одоо Хил хамгаалан ерөнхий газраас мэдээлэл хийж байна. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө