Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг: Нөхөр маань одоо болтол ухаан ороогүй байна

Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг: Нөхөр маань одоо болтол ухаан ороогүй байна

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг энэ сарын 2-нд /2021.04.02/ гарсан. Улсын начин Э.Энхбатын биеийн байдал ямар байгаа талаар эхнэр Б.Нандинцэцэг нь мэдээллийг дараах өгчээ. 

Тэрбээр “Нөхөр маань одоо болтол ухаан ороогүй. Биеийн байдал нь эмнэлэгт анх ирсэн өдрийнх шигээ байна. Дээрдэж, доордсон юм байхгүй. Сэхээнд байгаа болохоор сахиур байлгадаггүй юм байна. Н.Түвшинбаярын эхнэр нэг удаа ярьсан. Түүнээс гэр бүлийнхнээс нь ирсэн хүн байхгүй. Бид өмгөөлөгч авсан. Би өөрөө эмнэлгийн гадаа байгаа учраас энэ асуудалд сайн оролцож чадахгүй байна. Гэхдээ хэрэг дөнгөж анхан шатандаа явж байгаа учраас манай өмгөөлөгч ч мэдээлэл өгөх боломжгүй байх” гэжээ. 

Уг асуудалтай холбоотойгоор олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг яллагдагчаар татаж, 20 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн 11.1.1 хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан бол 40 сая төгрөгөөр торгох эсвэл 2-5 жилийн хорих ялтай. Гэхдээ 11.1.2 санаатайгаар бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлэх хэмжээний гэмтэл учруулсан бол 5-12 жил хорих ялтай юм байна. Тиймээс Э.Энхбатын өмгөөлөгч Л.Баттогтох Эрүүгийн хуулийн 11.1.2-оор зүйлчлүүлэх хүсэлтэй байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө