Н.Түвшинбаярыг 48 саатуулахаар шийдвэрлэсэн ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр нь эмнэлэгт хэвтүүлэв

Н.Түвшинбаярыг 48 саатуулахаар шийдвэрлэсэн ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр нь эмнэлэгт хэвтүүлэв

Өчигдөр орой 21:00 цагийн орчимд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн сайн найз, Монгол Улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэг гарсан. Одоогоор тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж буй юм.
Үүнтэй холбогдуулан олимпийн аварга Н.Түвшинбаяраас байцаалт авч дөнгөж сая дуусан түүнийг хойшлуулашгүйгээр 72 цагийн хугацаатай гэх мэдээлэл гарсан. 
Тэгвэл уг мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэлээ. Харин олимпийн аварга Н.Түвшинбаярыг хойшлуулашгүй ажиллагагаар 48 цаг саатуулах шийдвэр гаргасан. Гэхдээ тархиндаа бага зэрэг гэмтэлтэй учраас эмнэлэгт хэвтүүлэх болсон байна.
Үүний дараа цагдан хорих байр руу авч явахаар болжээ.
ХУД-ийн цагдаагийн I хэлтсийн байцаагч Н.Түвшинбаярыг шууд баривчлах санал гаргасан ч өмгөөлөгч нь биеийн байдлыг харгалзан үзэхийг хүсч, саатуулахыг эсэргүүцсэн байна. Хуулийн дагуу прокурор өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч эхний ээлжинд эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ.