Архангай аймагт батлагдсан тохиолдол 68 болжээ

Архангай аймагт батлагдсан тохиолдол 68 болжээ

Архангай аймагт одоогийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 68 болж, гэрийн ажиглалтад нийт 1784 иргэн байна.

Тус аймгийн хэмжээнд өнөөдөр /2021.04.03/ ойрын болон дам хавьтлын 425 иргэн, Завхан аймгийн найман иргэн нийт 433 хүнээс шинжилгээ авахад долоон хүний хариу эерэг гарч, нийт батлагдсан тохиолдол 68 боллоо. Үүнээс Эрдэнэбулган сумын 59, Хайрхан сумын зургаа, Батцэнгэл сумын гурав, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж очсон нэг иргэний тохиолдол батлагдаад байгаа юм. Одоогийн байдлаар эдгээрээс Хайрхан сумын нэг, Батцэнгэл сумын гурав, Эрдэнэбулган сумын тав, нийт есөн иргэн бүрэн эдгэрсэн болохыг аймгийн шуурхай штабаас мэдээллээ.

Иймд иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг АОК-оос анхааруулав. Хариу арга хэмжээг үргэлжлүүлэн хийж байгаа тул мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг даган, гэрийн дэглэмээ баримтлахыг уриалсан байна.