Хээрийн сургууль хийж байсан ахлагч сум алдаж хөлөө гэмтээжээ

Хээрийн сургууль хийж байсан ахлагч сум алдаж хөлөө гэмтээжээ

Уржигдар /2021.03.31/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Х сум алдаж, өөрийгөө бэртээсэн осол гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 032 дугаар ангийн цэргүүд Зэвсэгт хүчний 015 дугаар зэвсгийн ангийн хашаанд хээрийн буудлага хийж байх үеэр буу гацаж, хөл рүүгээ буудсан гэнэ. 

Одоогоор тухайн алба хаагчийн биеийн байдал хэвийн, хөдөлгөөнийг нь түр хязгаарлан, цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

П.БАТДАЛАЙ