ЗГ: Долдугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийн дархлаажуулж дуусна

ЗГ: Долдугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийн дархлаажуулж дуусна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:

  • Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх
  • Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх
  • Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР/PCR/-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих
  • Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах
  • Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах
  • 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах
  • 04 дүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах
  • 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.