Сүхбаатар аймаг тэг зогсолт хийж иргэд нь иргэний үнэмлэхээ үзүүлж дэлгүүрт үйлчлүүлж байна

Сүхбаатар аймаг тэг зогсолт хийж иргэд нь иргэний үнэмлэхээ үзүүлж дэлгүүрт үйлчлүүлж байна

Сүхбаатар аймагт өчигдөр 06.00 цагаас эхлэн /2021.03.30/ тэг зогсолт хийж эхэллээ. Учир нь тус аймагт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тэг зогсолт зургаан хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг олж тогтоон, шинжилгээнд хамруулах ажлыг хийх аж. 

Мөн нийт 800 хавьтагчийг олж тогтоон 97 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж 37 -г нь тусгаарлан ажиглаж эхэлсэн гэж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ. Мөн 18 мянган м.кв талбайд ариутгал халдваргүйтлийг хийжээ. Цаашид халдварыг хумих хүрээнд аймгийн төвийг тойрсон 11 пост, төвийн хөдөлгөөнийг хянах 50 цэгт харуул, хамгаалалт гаргаж хяналт тавьж байгаа аж. Иргэд дэлгүүр гарахдаа хуваарьт дэлгүүрээсээ хүнсээ авч иргэний үнэмлэхээ үзүүлж үйлчлүүлэх юм байна. Тэг зогсолтын үед байгууллагууд цахимаар ажиллаж зайлшгүй ажиллах нь нийт ажилчдын 10 хувийг л оффист ажиллуулж байгаа аж.