Хужирт сумын сувилалд амарсан 20 иргэн Баянхонгор аймагт очсон байжээ

Хужирт сумын сувилалд амарсан 20 иргэн Баянхонгор аймагт очсон байжээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувилалд амарсан 20 иргэн Баянхонгор аймагт очсон байжээ. Аймгийн онцгой комисс тэдгээр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан байна. Улмаар шинжилгээний хариу гарах хүртэл тус аймагт сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Мөн аймгийн төв тойрсон нэмэлт таван хяналтын постыг 24 цагаар байгуулан ажиллуулж эхэлсэн байна. Тодруулбал, Арван мянгатын хойно, Эрдэнэцогтын гарам, Худаг уртын бригад, Өлзийтийн пост, Түйн голын гүүрний пост, Баруун пост буюу Самбартай хөтөлд хяналтын пост ажиллаж эхэлжээ.