Улаанбаатараас Завхан аймагт томилолтоор очсон 3 иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу ТОД ЭЕРЭГ гарчээ

Улаанбаатараас Завхан аймагт томилолтоор очсон 3 иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу ТОД ЭЕРЭГ гарчээ

Завхан аймгийн Улиастай суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн учраас өнөөдөр 14.00 цагаас эхлэн хөл хорио тогтоох шийдвэрийг аймгийн шуурхай штаб гаргажээ.

Тодруулбал, Олимпийн хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн  Улиастай суманд ирсэн таван иргэний гурвынх нь түргэвчилсэн оношлуурын хариу "тод эeрэг" гарлаа. Эдгээр иргэн өчигдөр Завхан буудалд байрласан бөгөөд  "Загасан нүд" рeсторан, Усан бассейн саун,  караокeд орсон байна.

Улмаар дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Түүнчлэн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын нэг иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр ЭEРЭГ гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Завхан аймгийн Шуурхай штаб