Б.Ууганбаяр: Манай улсад “Спутник V” вакцин албан ёсоор орж ирээгүй байна

Б.Ууганбаяр: Манай улсад “Спутник V” вакцин албан ёсоор орж ирээгүй байна

Цахим сүлжээнд ОХУ-ын “Спутник V” вакцинаар иргэдийг дархлаажуулж байгаа талаарх мэдээлэл түгээд байна. Тэгвэл тус вакцин манай улсад албан ёсоор орж ирээгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр хэллээ.

Энэ талаар тэрбээр "Засгийн газрын шугамаар оруулж ирсэн "Спутник V" вакцин байхгүй. "Монгол Эм Импекс" компани оруулж ирсэн вакцинаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хийж байгаа. Дөрөвдүгээр сарын эхээр 300 мянган тун "Спутник V" вакцин орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эмчийн зааврын дагуу тухайн вакциныг иргэддээ тариад явна" гэлээ.

Засгийн газраас тавдугаар сарын 1 гэхэд таван өөр үйлдвэрлэгчээс 1,6 тун вакциныг хүлээн авах тухай  мэдээлсэн. Үүнд:

  • “Спутник V” вакцины 300 мянган хүн тун-4 дүгээр сарын эхээр
  • “Синофарм” Verocell вакцины 900 мянган хүн тун-4 дүгээр сарын 1,15, тус сарын сүүлээр
  • “АстраЗенека” вакцины  300 мянган хүн тун-4 дүгээр сарын эхээр
  • “Пфайзер” вакцины 25740 мянган хүн тун-3 дугаар сарын сүүлээр
  • “АстраЗенека” вакцины 97,600 мянган хүн тун-3 дугаар сарын сүүлээр тус тус ирэх юм.