“Чингэлтэй дүүргийн 246 цэцэрлэгийн найман ажилтан халдвар авсан нь батлагдсан”

“Чингэлтэй дүүргийн 246 цэцэрлэгийн найман ажилтан халдвар авсан нь батлагдсан”

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгийн гурван ажилтнаас Сovid-19 халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тус цэцэрлэгт энэ сарын 12-нд халдварын анхны тохиолдол батлагдсан. Гуравдугаар сарын 21-ний байдлаар нийт найман ажилтан халдвар авсан нь тогтоогдоод байна” гэв. Одоогоор тус цэцэрлэгийн ажилчдыг 14 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад оруулсан байгаа юм байна.