ЧД-ийн 246 дугаар цэцэрлэг болон Замын-Үүдэд халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

ЧД-ийн 246 дугаар цэцэрлэг болон Замын-Үүдэд халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгийн гурван ажилтнаас Сovid-19 халдвар илэрчээ. Одоогоор тус цэцэрлэгийн ажилчинг 14 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад оруулсан байна. Тухайн халдвар голомтолж тархаагүй, ойрын хавьтлуудаас нь халдвар илрээгүй гэх мэдээлэл байгаа юм.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Covid-19 халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Замын-Үүдэд  тээврийн жолооч очсон байна. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болсон иргэдийг сумын Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байгаа аж. Одоогоор халдвартай эсэх нь бүрэн батлагдаагүй байгаа бөгөөд хоёр иргэний шинжилгээний сорьцыг өнөөдөр Улаанбаатар хот руу явуулж баталгаажуулахаар ажиллаж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө