"Эко констракшн" компани усны гольдрилыг өөрчилж, төмөр замын гүүрийг эвдэн барилга барьж байна

"Эко констракшн" компани усны гольдрилыг өөрчилж, төмөр замын гүүрийг эвдэн барилга барьж байна

Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Эко констракшн” компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Тодруулбал дүүргийн ИТХ, Хот байгуулалт хөгжлийн газар, НМХГ-аас албаныхан очиж, газар дээр нь арга хэмжээ авчээ.

Тус компани барьж буй орон сууцны барилга руугаа цэвэр усны шугам татах гэж байгаа хэмээн гүүрний тулгуур доорх бетонон бэхэлгээг эвдсэн байжээ. Мөн голын хөндлөн огтлолын талбайг хаагаад төмөр ган хоолой явуулсан байна. Өмнө нь хоёрдугаар сард хууль бусаар үйл ажиллаагаа явуулж байсныг нь холбогдох байгууллагуудаас ирж зогсоожээ. Гэтэл хууль зөрчсөн үйлдлээ дахин хийсэн байна. 

"Эко констракшн"-ы захиалгаар тус барилгыг барьж буй "Босоо цамхаг" компанийг инженер н.Төмөрчулуун энэ талаар "Энэ барилга эхлэхдээ бүх зөвшөөрлөө авсан. Голын дагуу суваг ухаж байгаа нь урагшаагаа ус хангамжийг сайжруулахад бидэнд байгаа трасс нь л энэ байна.

Харин тус бүс нутгийн харъяа 25-р хорооны засаг дарга "Энэ газар нь дөрвөн хорооны уулзвар төмөр замын хэсэг байна. 50м тусгай хамгаалалтай газар юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд энд цэвэр усны шугам татна гэсэн нэг ч зураг төсөл байхгүй. Гэтэл энэ зөвшөөрлийг холбогдох албан тушаалтнууд 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд өгсөн байна /Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн барилга хөгжлийн төв гэдэг хоёр газар/ Голын ай сав дагуу, голдиролын өөрчилж ухаж 400-тэй хоолой тавьсан байна. Үүний хамгийн гол аюул нь Төмөр замын гүүрний доогуур хүчитгэсэн арматур бетон байдаг. Гэтэл арматурыг таслаад, бетонийг нь цөмлөөд ухчихсан байна. Төмөр зам нь өөрөө маш нарийн ажиллагаатай зүйл. Дээр нь өдөрт хэдэн зуугаараа ачаа бараа явж байдаг. Нэг сантиметр зөрөхөд л нурах аюултай. Гэтэл үүнийг дураараа ухаж байна. Би өчигдөр Мэргэжлийн хяналтад холбогдох хүмүүсийг дуудаж ажлыг нь зогсоосон. Өнөөдөр нэмж нэг экскаватор оруулж, гурван экскаватораар дахин ухаж байна. Энэ байгууллага Төмөр замаас нэг ч зөвшөөрөл аваагүй. Төмөр замын удирдах газраас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл энэ газар бид нар өчигдөр материалаа өгсөн гэж байна. Ажлаа хийснийхээ дараа биш өмнө нь авах хэрэгтэй. Мөн голын урсац дагуу нэг ч барилга байгууламж шугам явах боломж байхгүй. Үнэхээр дулааны шугам авах шаардлагатай бол дээгүүр нь ав. Энэ хоолойг хийсний дараа задарвал яах вэ? маш олон аюул байгаа учир иргэн н.Нямдаваа энэ ажлаа зогсоож улсыг хохиролгүй болгоно байх гэж бодож байна" гэв.




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө